“Ковид-19”-ийн халдварын 575 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 15 лабораторид 13.210  хүнд “Ковид-19”-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 575 хүний сорьцод халдвар илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын  тоо 7589 болоод байна. Мөн сүүлийн 24 цагт 185 хүн эдгэрч эмнэлгээс гарч, нийт эдгэрсэн хүний тоо 4711 боллоо. Шинээр халдвар авсан хүнээс дотоодод халдвар авсан 574 хүн байгаа бөгөөд Гадаадаас зөөвөрлөгдсөн нэг тохиодол бүртгэгдлээ. Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна.

Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг хоногийн дотор бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна.

Дотоодод бүртгэгдсэн 574 тохиолдлоос  Улаанбаатар хотод 400 тохиолдол бүртгэгдсэн. Харин орон нутагт бүртгэгдсэн нийт тохиолдол 174 болсон бөгөөд Дархан-уул аймагт-15,  Төв аймагт-86 ,  Хөвсгөл аймагт-6, Сэлэнгэ аймагт-2, Орхон аймагт-15, Архангай аймагт-4, Завхан аймагт-2, Өвөрхангай аймагт-20, Баянхонгор аймагт-1, Хэнтий аймагт-4, Булган аймагт-19 шинэ  тохиолдол тус тус бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар нийт 1693 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1436, хүндэвтэр 219, хүнд 29, нэн хүнд 9 хүн байна.