Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёлын харилцааны зөвлөлийн 2021-2022 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Хөтөлбөр хэл шинжлэл, шинжлэх ухаан, инженер, IT, архитектор, нийгмийн ухаан, дүрслэх урлаг, тайзны урлаг, буддизм судлал зэрэг мэргэжлээр бакалавр, мастер, доктор, докторын дараах зэргийн сургалтад хамрагдах боломжтой юм байна. Тэтгэлэгт хөтөлбөрт 18-30 насны, англи хэлний мэдлэгтэй иргэд хамрагдах боломжтой бөгөөд http://a2ascholarships.iccr.gov.in/ дараах хаягаар нэвтрэн цахимаар бүртгүүлнэ.
