Мьянмарт цэргийн засаглалыг эсэргүүцэн жагсагчид болон хүчний байгууллагуудын ажилтнуудын хооронд болсон мөргөлдөөний үеэр амиа алдсан хүний тоо хоёрдугаар сарын 1-нээс хойш 570-д хүрсэн талаар тус улсын төрийн хоригдлуудад тусламж үзүүлэх холбоо мэдээлжээ. Тус холбооноос 2728 хүн цагдан хоригдож байгаагаас 38 хүнд хорих ял оноож, дахин 443 жагсагчийг баривчлах тушаал гаргасан талаар мэдэгдсэн байна. Мьянмар улсад цэргийн эрх мэдэлтнүүд хоёрдугаар сарын 1-нд нэг жилийн хугацаатай онц байдал зарлаж, төрийн бүх эрх мэдлийг гартаа аваад байгаа ч олон улсаас ямар нэгэн арга хэмжээ аваагүй хэвээр байна. Хэдийгээр зэвсэгт хүчний ерөнхий командлагч, генерал Мин Аунг Хлайн Мьянмарын төрийн эрх мэдлийг шинэ, шударга сонгууль явуулсны дараа шилжүүлэн өгнө гэж мэдэгдсэн ч дахин сонгуульд хэн нэр дэвших, хэзээ болох нь тодорхойгүй хэвээр байна. Түүнчлэн цэргийн эргэлтийг эсэргүүцсэн ард иргэд хил залгаа улс орнууд руу дүрвэх тохиолдол газар аваад байгаа энэ үед гэр оронгүй болсон Мьянмарын ард, иргэд ой модонд нуугдаж байгаа талаар ввс агентлаг мэдээлсэн юм. Мьянмарын цэргийн хүчний байгууллагууд гаднын улстай үгсэн хувилдсан хэн ч байсан ял оноож байгаа бөгөөд cnn агентлагт ярилцлага, мэдээлэл өгсөн гэх 11 хүнийг баривчилснаас 8 хүнийг гэрийн хорионд гаргасан бол үлдсэн 3 хүнийг цагдан хориод байгаа юм. Түүнчлэн гадаад гацсан Мьянмар иргэд эх нутагтаа очих боломжгүй болсон нөхцөл байдал үүсээд байгаа юм. Тухайлбал, дэлхий нийтээс тусламж хүссэн Мьянмарын гоо бүсгүй Хан Лей төрийн эргэлтийг эсэргүүцэж үг хэлсний төлөө гэртээ харьж чадахгүй болсон бөгөөд хамгийн багадаа 3 сарын дараа Мьянмар руу буцна гэж мэдэгджээ. Түүнийг нутаг буцах үед нь баривчлаж, хорих магадлал өндөр байгаа юм. Мьянмарын цэргийн хүчин өнгөрөгч хоёрдугаар сарын 1-нд нэг жилийн хугацаатай онц байдал зарлаж, төрийн бүх эрх мэдлийг гартаа аваад байгаа юм. Хэдийгээр энгийн иргэд цэргийн эргэлтийг эсэргүүцэн жагсаж байгаа ч аюулаас хамгаалах хүчнийхэн жагсагчдын эсрэг хүч хэрэглэсээр байна