Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар “Ковид-19”-ийн халдварын хүнд хэлбэрээр өвчлөгсөд болон урт хугацаанд эмчлэгдэж байгаа иргэд нийтлэг “Д” витамины дутагдалтай байдаг нь тогтоогджээ. Сүүлийн үед иргэдийн дунд “Д” витамины хэрэглээ нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор тус витамины нийлүүлэлт тасалдаж байна гэсэн юм. Тухайлбал иргэд дархлаагаа дэмжих зорилгоор 1000-4000 тунтай “Д” витамин худалдан авдаг байсан бол одоо тус витамины нийлүүлэлт багассантай холбоотойгоор 50.000-аас дээш тунтай “Д” витамин худалдан авах тохиолдол байдаг гэлээ. Тэгвэл тус витаминыг хэрэглэхийн өмнө заавал мэргэжлийн лабораторид “Д” витамины шинжилгээ өгч, мэргэжлийн эмчээр хэрэглэх тунгийн хэмжээг тогтоолгох шаардлагатай. Түүнчлэн хүний биед агуулагдах “Д” витамины ердийн хэмжээ нь 20-18 нано грамм байдаг бөгөөд тус хэмжээнээс бага байгаа тохиолдолд “Д” витаминыг зөвхөн нөхөх зарчмаар хэрэглэдэг байна. Харин дур мэдэж витамины тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хордлогод орох эрсдэлтэй гэлээ. Түүнчлэн заавал нэмэлт витамин хэрэглэхгүйгээр дархлаагаа дэмжих боломжтой байдаг байна. Тодруулбал өдөр тутамдаа хэрэглэж ислэг ихтэй хоол хүнс болон амралт, дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжих нь эрүүл дадал болдог гэлээ. Хэрэв “Д” витаминыг хэрэглэх зохистой тунгийн хэмжээгээ тодорхойлуулсан тохиолдолд өглөөний цайгаа уусны 30 минутын дараагаас витаминыг ууж хэрэглэхийг санууллаа. Учир нь ямар ч төрлийн витаминыг шөнийн цагаар уухгүй гэсэн заалттай байдаг байна.