Сансар судлалын салбар хөгжиж байгаатай холбоотойгоор математик, физикт суурилсан мэргэжил эрэлттэй байна

Одоогоор нийгэмд хангалттай буюу илүүдэлтэй байгаа мэргэжлийн хувьд ихэвчлэн нийгмийн ухааны чиглэлийн буюу хуульч, эрх зүйч, улс төр судлаач, сэтгүүлч, түүхч, санхүүч, эдийн засагч, нягтлан бодогч, судлаач гэсэн мэргэжлүүд байна. Тэгвэл цаашид эрэлттэй байх мэргэжлийн хувьд математик болон физикийн хичээлд суурилсан мэргэжлүүд байна гэдгийг онцолж байна. Энэ нь сансар судлалын салбар өргөн хүрээнд өргөжиж байгаатай шууд холбоотой юм. Мөн цар тахлын нөлөөллөөр data analyst буюу өгөгдлийн шинжээч мэргэжлүүд эрэлттэй байна. Шалгалт өгөх хичээл сонголтоос хамаараад тухайн шалгуулагчийн сонгох гэж байгаа салбарын болон мэргэжлийн чиг хандлага шууд тодорхойлох боломжтой байдаг байна. Тэгвэл сүүлийн жилүүдийн хичээл сонгосон байдлыг авч үзэхэд математик болон физикийн хичээл сонголт нэмэгдэж байгаа нь мэргэжлээ судалдаг болж байгаа нь анзаарагдаж байна гэлээ. Мөн мэргэжил сонгоход өөрийн хүсэл эрмэлзэл болон амьдралын зорилго, өөрийн ур чадварт суурилж сонгох нь хамгийн чухал гэж мэргэжилтнүүд зөвлөжээ. Харин мэдээллийн технологич, уул уурхайч, мэргэжлийн тогооч, хүний нөөцийн менежмент зэрэг мэргэжлүүд ойрын жилүүдэд эрэлттэй хэвээр байна. Гэхдээ шинжлэх ухааны үндэслэлээр бол мэргэжлийн эрэлт хэрэгцээг таван жилээр тодорхойлдог тул тухайн цаг үеэс шууд хамаардаг байна.