Энэ сарын 17-оос нэг сарын хугацаанд төгсөх ангийн сурагчдыг ЭЕШ-ын өмнөх давтлагад хамруулна

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2020-2021 оны хичээлийн жилийн ердөө 40 орчим хувьд танхимаар хичээллэсэн. Үүнээс шалтгаалан хичээлийн хоцрогдол үүссэн тул элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдад танхимаар давтлага өгөх зохицуулалт хийгдлээ. Энэ сарын 17-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд сурагчид зөвхөн элсэлтийн шалгалт өгөхөөр сонгосон хичээлүүдээ судлах юм. Энэ онд нийт 40 мянга гаруй шалгуулагчид ЭЕЩ өгөхөөр бүртгүүлсэн бол үүний 79 хувь нь 12-р ангийн төгсөгчид байна. Тэдгээр сурагчдын дунд хичээлийн хоцрогдол их байгаа учраас хоцрогдол нөхөх, элсэлтийн шалгалтад бэлтгэх зорилгоор танхимын давтлагад хамруулах юм. Танхимын давтлагыг зохион байгуулахдаа нэг ангид 10-аас дээшгүй хүүхдийг өдөрт 3-аас илүүгүй цагаар хичээллүүлэх юм байна. Ингэхдээ хүүхэд хоорондын зайг 2 метр хүртэл байхаар зохицуулж, орох гарах хөдөлгөөнийг нэг чиглэлтэй болгох зохицуулалт хийнэ. Сурагчид заавал ЭЕШ-ын давтлагад суух шаардлагагүй, эцэг эхийн зөвшөөрлийн дагуу сайн дурын үндсэн дээр танхимаар явагдах давтлагад хамрагдах юм.