Торгууль, шийтгэлийн төрлөөс нь хамааруулж зөрчлийн хуулиар ногдуулсан торгуулийг цагаатгахыг иргэд дэмжиж байна

2020 онд зөрчлийн тухай хуулиар цагдаагийн байгууллага давхардсан тоогоор 2.2 сая хүнд нийт 66 тэрбум төгрөгийн торгууль, шийтгэл ногдуулсан байна. Үүнээс гадна аан-үүдийн гаргасан жижиг зөрчилд ч мэргэжлийн хяналтаас акт тавьж, торгууль ногдуулах нь түгээмэл байдаг. Үүнээс үүдэн манай улс торгууль, шийтгэл, хариуцлага үүрсэн ялтай иргэд, аан-үүдээр дүүрээд байна гэдгийг МҮХАҮТ-аас сануулсаар байгаа. Тиймээс зөрчлийн тухай хуулийг эргэн харж, зөрчилтэй, торгуультай хүмүүсийн хэвийн амьдрах орчныг бүрдүүлж, дахин шинээр эхлэх тэгш гарааны боломжийг олгохыг төр засгаас хүсэж байгаа юм. Мөн хууль эрх зүйн орчноо засах замаар хөгжил дэвшил, том төсөл, түүнийг дагасан эдийн засгийн боломж бололцоог бүрдүүлэх шаардлагатай байна гэж монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас үзэж байгаа юм.