Нярайн эрт илрүүлгийн хөтөлбөрийн хүрээнд түнхний мултрал, дутуу төрөлтөөс үүдэх эрсдэл, сонсгол бууралтыг илрүүлдэг

Хүүхдийг нярай үед нь эрт илрүүлгийн хөтөлбөрт хамруулснаар хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлэх боломжтой. Өөрөөр хэлбэл түнхний мултрал буюу түнхний дутуу хөгжил, сонсгол сулрал буюу дүлийрэл, бодисын солилцооны ямар асуудал байгааг эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон зарим амаржих газарт илрүүлж байна. Гэвч манай улсад бүх амаржих эмнэлэг болон орон нутагт дээрх “screening” шинжилгээг хийх боломжгүй байгаа нь хүүхдүүд хожуу оношлогдоход хүргэж байна. Тиймээс улсын хэмжээнд нярайн эрт илрүүлгийн хөтөлбөрийг нэвтрүүлэх шаардлагатай. Өнгөрөгч  2016-2020 онд ЭХЭМҮТ-д нярайн эрт илрүүлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөтөлбөрийн хүрээнд сонсгол шалгах, түнхний үений дутуу хөгжлийг илрүүлэх, сонсгол шалгах, нярайд бодис солилцооны асуудал байгаа эсэх, дутуу нярайг оношлох зэрэг 4 илрүүлгийг эрт үед нь хийж байна. Тэгвэл дэлхий дахинд 100 төрөлт тутмын 10 хувьд дутуу нярай төрж байна. Харин манай улсад энэ үзүүлэлт дунджаар 11, 12 хувьтай байгаа юм. Тэгвэл дутуу нярайг төрснөөс хойш 24 цагт оношилсноор дараах үр дүнтэй. Түүнчлэн түнхний үений дутуу хөгжлийг эрт оношлох буюу төрснөөс хойш 24 цагийн цагт эход харуулснаар хожим үүсэх эрсдлээс сэргийлэх боломжтой. Мөн сонсгол бууралтыг илрүүлэхийн тулд мөн төрснөөс хойш 24 цагт багтаан “screening” хийснээр сонсголын бэрхшээлтэй эсэхийг тодорхойлж чадна. Тодруулбал, улсын хэмжээнд жилд 79000 хүүхэд төрж байгаагаас тал хувь нь улаанбаатар хотод төрж, сонсголын бэрхшээлтэй эсэхийг оношилж байна. Учир нь нийслэлийн амаржих газрууд сонсгол шалгах “screening” шинжилгээг хийх боломжтой. Харин цаашид энэ шинжилгээг орон нутагт хийх шаардлагатай байна. Цаашид нярайн эрт илрүүлгийн хөтөлбөрийг улсын хэмжээнд үргэлжлүүлэн өрнүүлж, орон нутгийн эмнэлгүүдэд ч энэ төрлийн тоног төхөөрөмжөөр хангах шаардлага үүсээд байна.