Хуульд заасны дагуу танхимаар орох хичээл  9-р сарын 1-ээс эхэлнэ

Сурагч хичээлийнхээ 60-70 хувийг танхимаар хичээллэж сурах ёстой байдаг. Гэвч өнгөрсөн хугацаанд манай улсад “Ковид-19”-ийн халдварын дэгдэлт эрчимтэй нэмэгдэж ЕБС-ууд 2 жил танхимаар хичээллээгүй. Улмаар гэрэл цахилгаан, интернэтгүйгээс шалтгаалсан болон танхимаар хичээллэж чадаагүйгээс болж 174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолд ороод байгааг Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргажээ. Энэхүү хоцрогдлыг нөхөхийн тулд гурван жил шаардлагатай гэлээ. Мөн  дэлхийн банкны хийсэн судалгаагаар, зөвхөн цар тахлаас шалтгаалсан хичээлийн хоцрогдлын улмаас ирээдүйд манай улсын эдийн засагт 2 их наяд төгрөгийн бодитой хохирол үүснэ гэж дүгнэсэн байна. Тэгвэл ЗГ-аас цар тахлын нөхцөл байдалтай уяалдуулан 8-р сарын 15-нд хичээлийн шинэ жил эхэлнэ гэсэн шийдвэрийг гаргасан.  Тэгвэл боловсролын сайд хуулийн дагуу 9-р сарын 1-нд хичээлийн шинэ жилийг нээхээр төлөвлөж байгаа гэлээ.

Цар тахлын үед дэлхийн 140 гаруй улс орнууд сургуулиа хаагаагүй, мөн хичээлийн хоцрогдлоо нөхөх концепцыг шинээр гаргаж байна. Үүнтэй адил манай улс өнгөрсөн хугацааны хичээлийн хоцрогдлыг хэрхэн арилгах вэ гэдэгт үндэсний хэмжээнд хөрөнгө хүч, цаг хугацаа шаардсан ажил хийх ёстой гэж БШУЯ-аас мэдэгдлээ.