Европ тивд шатамхай шингэн хийн үнэ огцом нэмэгдсэн асуудлыг шалгана

Франц, Испани, Чех, Румын, Грек гэсэн Европын холбооны таван улс Европт хийн үнэ огцом өссөний жинхэнэ шалтгааныг олж тогтооно гэдгээ өнгөрөгч 7 хоногт мэдэгдсэн юм. Эдгээр улсуудын эдийн засгийн болоод сангийн сайд нарын хамтарсан мэдэгдлийг Францын эдийн засгийн яамны цахим хуудсанд нийтэлсэн байна.

Уг мэдэгдэлд, "Одоогийн хийн гэрээ яагаад хангалтгүй байсныг ойлгохын тулд Европын хийн зах зээлийн үйл ажиллагааг шалгах шаардлагатай байна" гэдгийг дурджээ. Сайд нарын үзэж байгаагаар, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн өртөг ба хэрэглэгчдэд хүрэх эцсийн үнэ хоорондын хамаарлыг сайжруулахын тулд Европын цахилгаан эрчим хүчний зах зээлийг шинэчлэх шаардлагатайгаас гадна Европын хийн үйлдвэрлэл зөвхөн ОХУ болон Германы нийлүүлтээс шууд хамааралтай байгааг мэдэгдсэн байна. Иймээс бусад Европын холбооны улс орнууд хүчээ нэгтгэн хийн үнийн өсөлтийг хязгаарлахад хамтран ажиллахыг уриалсан байна.  

Шинжээчдийн үзэж байгаагаар Европын хий хадгалах байгууламжуудын нөөц багассан, гол ханган нийлүүлэгчдээс нийлүүлэлт хязгаарлагдмал байгаа болон Азид байгалийн шингэрүүлсэн хийн эрэлт их байгаатай холбоотойгоор шатамхай шингэрүүсэн хийн үнэ урьд хожид байгаагүйгээр огцом нэмэгдсэн байна. Түүнчлэн нүүрсэн цахилгаан станцыг Европ тив  даяар эргэн үйл ажиллагаанд оруулж болох эсэх дээр энэ сард болох ИХ-20-ийн  уулзалтаар хэлэлцэх юм байна.