Шинэчлэн найруулсан шүүхийн тухай хуулийн хүрээнд Монгол улсын нийт шүүгч анхдугаар хуралдаанаа хийж, шүүгчид дотроосоо Шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхийн сахилгын хороодын гишүүдээ сонголоо. Ингэснээр шүүгч нар шүүх өөрийн удирдлага, сахилга хариуцлага хүлээлгэх шүүгч гишүүдээ сонгох, шүүхийн бие даасан байдлыг хангахад томоохон алхам хийлээ. Үүнээс гадна шүүхийн хараат бус бие даасан байдлыг хангах хамгийн чухал журам болох хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох асуудлыг хэлэлцэж, баталжээ. Хэдийгээр Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүд сонгогдож, бүтцийн гуравны хоёр нь бүрдээгүй байгаа учраас одоогоор бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй. Хуралдаж, гомдол маргааныг хэлэлцэхгүй юм байна. Харин УИХ-аас энэ намрын чуулганаар үлдсэн гишүүдийг томилсноор Шүүхийн ерөнхий зөвлөл болон сахилгын хорооны гишүүд ажлаа эхлүүлнэ.
![Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилно](https://cdn.greensoft.mn/uploads/site/474/post/new_5416aae298385b96a6b89a3db8fc2311e821a105.jpg)