Хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 16 орчим хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос өгсөн мэдээллээр  гурил, гурилан бүтээгдэхүүн, өндөг, сүүний үнэ өмнөх сартай харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Жишээ нь, талхны үнэ өмнөх сараас дунджаар 170 төгрөгөөр, сүү 100 төгрөгөөр, өндөг 20 төгрөгөөр өсжээ. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнээр иргэдийн худалдан авах чадвар эрс буурж байгааг худалдаа эрхлэгчид хэлж байна.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүий үнэ тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний үнэ бага багаар нэмэгдэж  байгааг иргэд хэлж байна. Тэгвэл үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 16 орчим хувиар нэмэгджээ. Үнийн өсөлтийн шалтгааныг цар тахлаас үүдэлтэй хил гаалийн хорио цээртэй холбоотой гэлээ. Тэгвэл худалдаа эрхлэгчид болон иргэдийн зүгээс бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэснээр иргэдийн худалдан авах чадвар эрс буурж байгааг худалдаачид хэлж байлаа. Мөн цар тахлаас үүдэн эдийн засгийн хямралтай байгаа энэ үед төрөөс үнийн өсөлтийг бууруулах, инфляцыг тогтворжуулах шаардлагатайг иргэд хэлж байлаа.