ОДОДТОЙ БҮЖИГЛЭЕ ШОУ НЭВТРҮҮЛЭГ
Дэлхийн хэмжээний шоу болох “Dancing with the stars” буюу “Ододтой бүжиглэе” шоуг зохион байгуулах эрхийг “Монгол ТВ” телевиз ВВС телевизээс авч, 2021 онд эхний улирлын дугаараа амжилттай хүргэжээ. COVID-19-ын цар тахлын хөл хорионы үед энэхүү шоу нэвтрүүлэг нь Монголчуудын хамгийн үзэх дуртай нэвтрүүлэг болж байсан бөгөөд эхний улирлын ялагчаар Б.Баттөр, Б.Халиун нар шалгарч байжээ. “Ододтой бүжиглэе” шоуны ялагч Б.Баттөр шагналын 50 сая төгрөгөө НҮБ-ын хүүхдийн санд хандивласан юм.