Цагийн хязгаарлалт, хөл хорионоос үүдэн салбарын зарим төрлийн үйлчилгээ, борлуулалтын орлого 65 хувь хүртэл буурчээ

УОК, засгийн газраас гаргаж буй цагийн хязгаар, хөл хорионоос үүдэн салбарын зарим төрлийн үйлчилгээ, борлуулалтын орлого 65 хүртэл хувиар буурсан гэх албан бус үзүүлэлт байна. Мөн үйлчилгээний салбарын зарим чиглэлийн үйл ажиллагаа 130 хүртэл хоног бүрэн зогсож, хэсэгчилсэн болон тодорхой хязгаарлалттай байсаар 200 гаруй хоног болж байгаа юм. Тэдгээр байгууллага, ААН-ийн 60 хувь нь сүүлийн хагас жилийн хугацаанд бүрэн зогсонги байдалд орсон байна. Цагийн хязгаарлалтын улмаас үйлчилгээний зарим газрууд санхүүгийн хүндрэлд орж, өр зээлээ хугацаандаа төлж чадахгүй хэмжээнд хүрсэн талаар “тэвчээр тасарлаа" хөдөлгөөнийхөн  хэлж байна.

Цаашдаа үйлчилгээний газруудын цагийн хязгаарлалт энэ хэвээрээ байвал санхүүгийн гүн хямралд орж, ажиллах хүчээ ч алдах эрсдэлтэй, ингэснээр үйл ажиллагаагаа зогсоох ААН-үүдийн тоо олширно гэдгийг тэд онцолж байна.