Дэлхий даяар 2021 онд 480 гаруй сэтгүүлч ажил мэргэжлийнхээ улмаас баривчлагдсан Парис хотод төвтэй “Олон улсын сэтгүүлчдийн холбоо”-ноос мэдээлжээ. Тус холбооноос гаргадаг жил тутмын тайланд дурдсанаар энэ нь баривчлагдсан сэтгүүлчдийн тоог 1995 оноос бүртгэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Өнгөрсөн онд 127 орчим сэтгүүлчийг баривчлан хорьсоноор БНХАУ тав дахь жилдээ дараалан эхний байрт бичигдсэн бол Мяьнмар, Вьетнам, Беларусь зэрэг улсууд уг сөрөг үзүүлэлтээрээ удаах байруудад жагссан байна. Тэгвэл 2021 онд Мьяанмарт гадны улсын нэг сэтгүүлч цагдаа нарт баривчлагдах үеэрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэрбээр цэргийн эргэлт гарсантай холбогдуулан сурвалжилга хийхээр Мьянмар улсад ирээд байжээ. “Олон улсын сэтгүүлчдийн холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга хэлэхдээ “ажил үүргээ гүйцэтгэж байхдаа баривчлагдсан сэтгүүлчдийн тоо улам нэмэгдэж байгаад ихээхэн санаа зовниж байна. Энэ нь дэлхий даяар дарангуйлал газар авч байгаагийн илрэл” хэмээсэн байна.