БНАСАУ-ын Засгийн газар ирэх сард болох Бээжингийн олимпын наадмыг бүх талаар дэмжиж байгаа ч өвлийн олимпын наадамд дипломат төлөөлөгчдөө илгээх боломжгүй болсон байна. Энэ талаар тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 1-р сарын 7-нд мэдээлжээ
“БНАСАУ-ын Олимпын хороо, биеийн тамир, спортын яам энэ талаараа БНХАУ-ын олимпын хороо тэргүүтэй байгууллагуудад лхагва гарагт захидлаар дамжуулан мэдэгдсэн" гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг өнөөдөр мэдээлсэн байна. “Бид дайсагнагч хүчнүүдийн шийдвэр хийгээд дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас олимпын наадамд оролцох боломжгүй болсон ч гайхамшигтай сайхан олимпын наадам зохион байгуулахын төлөөх БНХАУ-ын нөхдийнхөө хүчин чармайлтыг бүх талаар дэмжих болно” гэж захилд бичсэнийг “Ройтерс” агентлаг эш татан уламжилжээ. Мөн АНУ-ыг өвлийн олимпын наадмыг дипломат аргаар эсэргүүцэж байгааг нь шүүмжилсэн байна. “БНАСАУ-ын тал энэ үйлдлийг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд олимпизмын үзэл санааг үл хүндэтгэсэн, олон улсын тавцан дахь БНХАУ-ын дүр төрхийг гутаах гэсэн оролдлого хэмээн үзэж байна” хэмээн захидалдаа дурджээ.