БНХАУ-ыг Ази номхон далайн бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж байна гэв

 

БНХАУ-ын хэрэгжүүлж байгаа бодлого нь Ази номхон далайн бүс нутгийн тогтвортой байдалд аюул учруулж байна гэж Япон болон АНУ-ын эрх баригчид үзэж байгаа бөгөөд эдгээр үйлдэлд нь хамтран хариу өгөхөд бэлэн байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Энэ талаар хоёр улсын гадаад хэргийн болон батлан хамгаалах яамны сайд нарын цахим уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд дурджээ. 

 “Олон жилийн турш баримталж ирсэн дэг журмыг алдагдуулах гэсэн БНХАУ-ын явуулж байгаа бодлого нь бүс нутаг болоод дэлхий дахинд улс төр, эдийн засаг, зэр зэвсэг, технологийн сорилтуудыг бий болгож байгаад санаа зовниж байна” гэдгээ Япон болон АНУ-ын сайд нар хамтарсан мэдэгдэлдээ онцолжээ. Тэд бүс нутгийг тогтворгүй болгож байгаа үйлдлийг тогтоон барих, шаардлагатай бол хариу арга хэмжээ авахад хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдлээ" гэж АНУ-ын Төрийн Департаментаас нийтэлсэн баримт бичигт дурдсан байна. Түүнчлэн “сайд нар бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг улам дордуулахад хүргэж байгаа, Зүүн Хятадын тэнгис дэх Хятадын үйл ажиллагааны талаар санаа зовж байгаагаа илэрхийллээ" гэж дээрх мэдэгдэлд дурдсан өгүүлжээ. Талууд мөн “Зүүн Хятадын тэнгист БНХАУ цэрэгжүүлэх бодлого, албадлагын үйл ажиллагаа явуулж байгааг эсэргүүцэж байна” гэдгийг  цохон тэмдэглэсэн байна.