Казахстанд эмх замбараагүй байдал үүссэнээс хойш 8000 орчим хүнийг баривчлаад байна гэж тус улсын дотоод хэргийн яамнаас өчигдөр буюу даваа гарагт мэдээлжээ. Өчигдрийн байдлаар 8000 гаруй хүн баривлагдсаны 1200 гаруйг нь худалдаа, арилжааны томоохон хот болох Алматыд саатуулсан байна. Баривчлагдсан хүмүүс Алматы хотын хоёр захаас тонон дээрэмдсэн бараа бүтээгдэхүүнүүдийг зарж, худалдаалж байсан гэж дотоод хэргийн яамны мэдэгдэлд дурджээ. Мөн даваа гарагт үндэсний аюулгүй байдлын хороо Алматыд эсэргүүцлийн жагсаалд оролцсон хоёр бүлэглэлийн “аюулыг дарсан” гэж мэдэгдсэн байна. Мөн ням гарагт дотоод хэргийн яам аюулаас хамгаалах хүчний 1300 гаруй цэрэг нийгмийн хэв журмыг сахиулж байхдаа гэмтэж бэртсэн талаар мэдээлжээ.
Шингэрүүлсэн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн долоо хоногт өргөн хүрээг хамарсан эмх замбараагүй байдалд шилжсэнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев Алматы хот болон нефтийн арвин нөөцтэй Мангистау мужид онц байдал тогтоосон юм.