Нүүрс тээврийн 800 гаруй жолооч 60-120 хоног нэг ч тээвэр хийгээгүй

 

Гашуунсухайт боомт дахь Цагаанхаданд нүүрс тээврийн 5200 орчим жолооч тээвэрлэлт хийдэг байна. Харин тэднийг 30-40 хүний бүрэлдэхүүнтэй багт хуваарилан бөмбөлөг гэх зохион байгуулалтад оруулснаас хойш 800 гаруй жолооч нь 60-120 хоногийн хугацаанд нэг ч тээвэр хийгээгүй, цар тахлын тусгаарлах гэрт байрласаар гэртээ ч ирж чадахгүй байгаа талаар жолооч нарын ар гэрийнхэн өнөөдөр нийтэд мэдээллээ. 

Тусгаарлах гэрийн  нэг хүний ор хоногийн мөнгө 120 мянган төгрөг болдог бөгөөд компаниуд өөрсдөө төлдөг байна. Жолооч нар гэртээ харья гэхээр тусгаарлалтын зардалд 10 сая төгрөг төлөх болдог тул тээвэрчдийн ар гэрийнхэн тээвэрт яваагүй жолооч нарын нэрсийг баталж, 2-р сарын 1-ний дотор тээвэрт явуулах шаардлагыг боомтын зөвлөлд  хүргүүлжээ.