Японы баруун өмнөд хэсэгт орших Амами арлын эрэгт 1.2 орчим метр өндөр цунами бүртгэгдсэн тухай NHK телевизийн сувгаар өнгөрөгч бямба гарагийн шөнө мэдээлжээ. Тэгвэл Японы үндэсний цаг уурын албанаас өнөөдөр мэдээлснээр, тус улсын баруун хэсгийн арлууд 3 метр хүртэл өндөр далайн давлагаанд цохиулж болзошгүй байгаа юм байна.
Уг цунами Тонга улсын нийслэл Нукуалофа хотоос өмнө зүгт 65 км зайд усан доор орших Хунга-Тонга-Хунга-Хаапай хэмээх галт уулын дэлбэрэлтээс үүдэлтэй гэж Японы үндэсний цаг уурын албанаас NHK сувагт мэдээлжээ. Энэ галт уул 1-р сарын 14-нд дэлбэрч эхэлсэн байна.
Тус албаны төлөөлөгчийн мэдээлснээр, энэ удаагийн цунами нь газар хөдлөлтөөс үүдэлтэй цунамигаас ялгаатайгаас гадна урьдчилан таамаглахад илүү төвөгтэй тул нөхцөл байдал хурдан өөрчлөгдөх магадлал өндөр байгаа юм байна. Тэрбээр мөн Японы иргэдэд далайн эргийн газруудыг яаралтай орхиж, эрх баригчдаас холбогдох заавар өгөх хүртэл буцаж очихгүй байхыг уриалжээ.