Үндэсний статистикийн хорооноос хүн амын энэ оны амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо. Хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу 277.800 төгрөг байгаа бол зүүн бүсэд хамгийн бага буюу 236.400 төгрөг байна. Тэгвэл манай улсад инфляц сүүлийн жилүүдэд байгүйгээр буюу 13,4 хувь болтлоо өссөн энэ үед хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлоход суурь болгож буй хэрэглээний сагсыг шинэчлэх шаардлага байгааг эдийн засагч хэлж байна.
Хүн амын амьжиргааны доод түвшин гэж хүн амын хэрэглээний доод хэмжээг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг хэлдэг. Манай улс хүн амын амжиргааны түвшнийг бүс нутгуудаар хэсэгчлэн гаргадаг. Тэгвэл өнгөрсөн 2021 онд хүн амын амжиргааны доод түвшин Баруун бүсэд 212600 төгрөг байсан бол энэ онд 26200 төгрөгөөр нэмэгдэж 238800 төгрөг, Хангайн бүсэд хүн амын амьжиргааны доод түвшин 2021 онд 213800 байсан бол энэ онд 26600 төгрөгөөр нэмэгдэж 240400 төгрөг болсон байна. Харин Төвийн бүсэд 2021 онд хүн амын амжиргааны доод түвшин 207400 төгрөг байсан бол энэ жил 31800 төгрөгөөр нэмэгдэж 239200 төгрөг болсон. Түүнчлэн Зүүн бүсэд 2021 онд хүн амын амьжиргааны түвшин 210300 төгрөг байсан бол энэ онд 26100 төгрөгөөр нэмэгдэж 236400 төгрөг болсон бол Улаанбаатар хотын тухайд 2021 онд хүн амын амжиргааны доод түвшин 238700 төгрөг байсан бол энэ онд 39100 төгрөгөөр нэмэгдэж 277800 төгрөг болжээ.
Хуульд зааснаар хэрэглээний доод хэмжээг тогтооход үндэслэл болгох норм, нормативыг эрдэм шинжилгээний байгууллагын оролцоотойгоор тодорхойлох хэрэгтэйг заасан байдаг байна. Тэгвэл энэ жил манай улсад бараа бүтээгдэхүүний нэрлэсэн ба бодит үнэ нэлээдгүй нэмэгдэж инфляц сүүлийн долоо, найман жилд байгаагүйгээр өсөн 13,4 хувьд хүрээд байгаа. Тиймээс цаашдаа бүс нутгуудын амьжиргааны доод түвшинг тогтоохдоо суурь болгож буй хэрэглээний сагсыг шинэчлэх шаардлага байгааг эдийн засагч хэлж байна.
Хүн амын амьжиргааны доод түвшинг нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн хөлс, нөхөн олговрын хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг болгодог учраас нийгэм эдийн засгийн бодит байдалдтай уяалдуулан тогтоох шаардлага байгаа юм.