БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгад Аргентин улс нэгдсэн талаар тус улсын засгийн газрын тэргүүн Альберто Фернандес даваа гарагт мэдэгдсэн байна. Бээжин хотноо зохион байгуулагдаж байгаа 24 дэх удаагийн Өвлийн олимпын наадмын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар хамтран ажиллах тухай “Харилцан ойлголцлын санамж бичигт” гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Аргентины ерөнхийлөгч Альберто Фернандез, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Бээжин хотноо энэ даваа гарагт уулзсан байна. Уулзалтын үеэр хоёр орны удирдагч нар “Улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргахаар тохиролцлоо” гэж хоёр улсын хамтарсан мэдэгдэлд онцолсон байна.
Мөн уулзалтын үеэр Аргентин улс 140 гаруй улстай худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэлийг дэмжих дэд бүтцийн санаачилгад улс орноо нэгтгэхийг зөвшөөрчээ. Ингэснээр Аргентин улс хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны олон төрлийн гэрээ хэлэлцээр байгуулах боломжтой болох юм байна.
Алберьто Фернандез БНХАУ-ын коммунист намын дарга Ши Жиньпин-тэй “халуун дулаан, найрсаг, үр дүнтэй уулзалт” хийсэн талаараа Twitter хуудасдаа нийтэлсэн байна. Тэрбээр “Бид Аргентиныг “Бүс ба Зам” санаачилгад элсүүлэхээр тохиролцлоо. Энэ бол маш сайхан мэдээ. Манай улс Хятадаас 23 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хүлээн авна” гэж мэдэгдсэн байна.