Москва хот дурлалт хосуудын өдөр буюу гэгээн валентины өдрийг угтан Америкийн “Витрифт” судалгааны компаниас гаргасан "Дэлхийн хамгийн романтик хотууд"-ын жагсаалтад наймдугаарт бичигдэж, дэлхийн хамгийн романтик хотуудын нэг болжээ. Энэ талаар Оросын нийслэл хотын эдийн засгийн бодлого, өмч, газрын харилцааны газар “Telegram” хуудсандаа мэдээлсэн байна.
Дэлхийн хамгийн романтик хотуудын жагсаалтын эхний тавд Лондон, Парис, Барселона, Токио болон Нью-Йорк хот бичигджээ. Москва хот уг жагсаалтад Истанбул хотын дараа орсон бол есдүгээр байрт Дубай хот жагссан байна.
Уг жагсаалтыг ресторан, цэцэрлэгт хүрээлэн, хамтдаа цагийг өнгөрөөх газар, үзвэр үйлчилгээ, романтик зочид буудал, рашаан сувилал, түүнчлэн “Instagram” дээрх хотын хэштаг бүхий зураг, нийтлэл, мөн хотод нар жаргаж байгаа гэрэл зургуудыг нийтэлсэн тоо гэсэн найман шалгуураар гаргасан байна.
Тэгвэл сүүлийн 10 жилийн хугацаанд жуулчид болон дурлалт хосуудын аялалын хамгийн муу туршлага болсон хотуудаар Тегеран, Ерусалим, Рио Де Жанейро зэрэг хотууд нэрлэгдсэн байна.