Өнгөрсөн ням гарагт 35 настай эмэгтэй Нью-Йорк хотын “Chinatown” дахь гэртээ хутгалуулж амиа алдсан байна. Хохирогч эмэгтэй нь цахим хөгжмийн дэлгүүрийн ахлах продюсерын албан тушаалд ажилладаг, өмнөд Солонгос гаралтай АНУ-ын иргэн байжээ.
Сэжигтэн 25 настай Ассамад Нэш гэгчийг баривчлан саатуулсныг даваа гарагт Нью-Йорк хотын цагдаагийн газар мэдээлжээ. Харин уг халдлагыг үзэн ядалттай холбоотой гэмт хэрэг эсэхийг тус хотын цагдаа нар мөрдөн шалгаж байгаа юм байна. Мөрдөн шалгалтын дараа ямар шалтгаанаар түүний аминд халдсаныг тус хотын цагдаагийн газраас мэдээлэх юм байна. Гарсан хэрэгтэй холбоотойгоор Нью-Йорк мужийн захирагч эмгэнэл илэрхийлж, ази гаралтай иргэдтэйгээ сэтгэл зүрх нэгтэй байгаагаа мэдэгджээ.
Цар тахлын үед АНУ-д Ази гаралтай иргэдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгааг тус улсын хүний эрхийн байгууллагууд мэдээлсээр байна. Одоогоос сар хүрэхгүй хугацааны өмнө Нью-Йорк хотын метроны буудалд нэгэн этгээд Ази гаралтай эмэгтэйг метроны зам руу түлхэж амийг нь хөнөөсөн хэрэг гарсан юм.