Олон улсын хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн холбооноос танилцуулсан тайланд дурдсанаар өнгөрсөн онд чип үйлдвэрлэгчид түүхэнд байгаагүй хамгийн их буюу 1 их наяд гаруй чипийг дэлхийн зах зээлд нийлүүлжээ. Ингэснээр борлуулалт нь 550 тэрбум гаруй ам.долларт хүрч 2020 оноос 26 хувиар өссөн байна. Чип нь сүүлийн жилүүдэд автомашин, компьютерын удирдах систем, сүлжээний болон гар утасны тоног төхөөрөмжүүдэд өргөнөөр хэрэглэгдэх болоод байгаа бөгөөд эрэлт энэ онд улам өсөн нэмэгдэх төлөвтэй байна
Өнгөрсөн онд хагас дамжуулагч үйлдвэрлэгчид зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахын тулд үйлдвэрлэлээ урьд хожид байгаагүйгээр нэмэгдүүлсэн нь борлуулалт ийнхүү өсөхөд нөлөөлжээ. “Ирэх жилүүдэд чипний эрэлт улам нэмэгдэх төлөвтэй байна” гэж Хагас дамжуулагчийн холбооны тэргүүн Жон Нойффер мэдээлсэн байна.
Чипний борлуулалтыг бүс нутгаар авч үзвэл, дэлхийн хамгийн том зах зээл болох БНХАУ-д 27 хувиар, Америкт 28 хувиар, европт 30 хувиар, Японд 19 хувиар, Ази-Номхон Далай болон бусад зах зээлд 25 хувиар тус тус өссөн байна. Эрэлт ийнхүү өндөр байгаа нь дэлхий даяар чипний хомсдол үүсэх шалтгаан болоод байгаа юм байна. Мөн ойрын хугацаанд уг асуудал шийдэгдэх төлөвгүй байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна. Чипний хомсдлын улмаас “Тоyota” компани 2022 оны гуравдугаар сар хүртэл үйлдвэрлэх автомашины тоогоо 9 саяас 6 саяд хүргэж бууруулаад байгаа юм байна.