Биткойн болон бусад томоохон криптовалютын ханш Орос-Украины хурцадмал байдлын улмаас унаж, хэлбэлзэхэд хүрээд байна. Олон улсын цахим валютын биржүүд дэх биткойны ханш лхагва гарагийн арилжаа хаагдах үед 36 мянган ам.долларт хүрч унажээ.
Coindesk-ийн мэдээллээс харахад, сүүлийн 24 цагийн хугацаанд биткойны ханш өнгөрсөн сарын мөн үеэс 30 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлхийн хамгийн үнэ цэнэтэй криптовалют 40.000 ам.доллараас доош унаж, арилжааны хүнд үеийг үүсгэж эхэлсэн байна. Геополитикийн хурцадмал байдлаас үүдэн АНУ-ын “Холбооны нөөцийн банк” бодлогын хүүгээ өсгөх төлөвтэй болжээ. Өнгөрсөн оны 11-р сард дээд цэгтээ хүрч 70 ам.доллар болоод байсан биткойн ийнхүү ханш нь тал хувиар унаад байна. Дэлхийн хоёр дахь хамгийн үнэ цэнтэй криптовалют болох Ethereum-ийн ханш сүүлийн 24 цагийн дотор 8 хувиар буурч, 2500 ам.доллар болжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, биткойны ханш цаашид ч унах төлөвтэй байгааг анхааруулжээ.