Илон маск “Твиттер” компанийг 44 тэрбум ам.доллароор худалдан авчээ

Дэлхийн тэрбумтан Илон Маск цахим сүлжээний Твиттер компанийн бүх хувьцааг 44 тэрбум ам.доллароор худалдаж авах саналыг өнгөрсөн 7 хоногт тавьсан юм. Эхлээд твиттерийн төлөөлөн удирдах зөвлөл уг саналаас татгалзаж байсан ч мягмар гарагт тэд Илон Маскийн саналыг хүлээж авахаар болсоноо мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хамгийн баян хүн Илон Маск цахим сүлжээний Твиттер компанийн бүх хувьцааг 44 тэрбум ам.доллароор худалдаж авах санал тавьж байсан юм. Харин тус компанийн удирдах зөвлөл эхлээд түүний тавьсан саналд татгалзсан хариу өгсөн юм. Харин Илон Маскийн саналыг хүлээж авахаар болжээ. Тэрбээр анх санал тавихдаа Твиттер компанийг дэлхий нийтийн үг хэлэх эрх чөлөөний платформ болох асар том боломжтой гэдгийг мэдэгдээд цаашид уг боломжийг нь нээх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.

Гэхдээ нээлттэй компанийн хэлбэрээр ийм өөрчлөлтийг хийх боломжгүй тул бүх хувьцааг нь худалдан авч, хаалттай буюу хувийн компани болгох санал тавиад байсан гэжээ. “ Үг хэлэх эрх чөлөө бол ардчиллын үндэс суурь бөгөөд Твиттер нь хүн төрөлхтний ирээдүйн талаар амин чухал асуудлуудыг хэлэлцдэг дижитал талбар болох юм” гэж маск тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлд бичсэн захидалдаа бичиж байжээ. Одоогоор Илон Маск 273 тэрбум ам.долларын хөрөнгөөр дэлхийн хамгийн баян хүнд тооцогддог. Түүний хөрөнгийн ихэнх хэсэг цахилгаан хөдөлгүүрт автомашины Тесла компанийн эзэмшлээс бүрддэг байна.

Харин Твиттер компанийг хэн удирдах нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна. Түүнчлэн Твиттер компанийн одоогийн гүйцэтгэх захирал Параг Агравал өнгөрсөн 11-р сард тус компанийн үүсгэн байгуулагчдын нэг Жэк Дорсигоос удирдлагыг шилжүүлэн авч байсан юм. Өмнө нь тэрбээр Твиттерт илгээсэн саналдаа Илон Маск “Миний хүссэн өөрчлөлтийг компанийн одоогийн удирдлага хийж чадна гэдэгт би итгэлгүй байна” гэж бичиж байжээ.