Улаанбаатар- Дархан чиглэлийн авто замын осол 40 хувиар нэмэгджээ

Улаанбаатар- Дархан чиглэлийн авто замын осол 2022 онд 40 хувиар нэмэгдсэн байна. Үүний шалтгаан нь зам засварын шинэчлэлтээс үүдсэн тоосжилт мөн зорчих хэсгийн замын нөхцөл байдал хүнд байгаатай холбоотой юм байна. Иймээс авто замын бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны 10-р сараас хэтрүүлэхгүй дуусгахаар төлөвлөжээ.

Засгийн Газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан. Энэ дагуу одоо ашиглаж байгаа хоёр эгнээ хуучин авто замыг азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж байгаа. Гэвч одоог хэр нь  авто замын бүтээн байгуулалтын ажил удаашралтай байна.

Өнөөдрийн байдлаар 1,3,5 дугаар багцад эхний хоёр эгнээ зам тавих ажил дуусах шатандаа орсон бол 2,4 дүгээр багц хэсгийн гүйцэтгэлийн ажил хэвийн үргэлжилж байгаа гэлээ. Одоогоор авто замын ажлыг эрчимжүүлэхэд таван чиглэлд анхаарч иргэдийн хөндлөнгийн хяналтыг оруулахаар бэлтгэл ажлыг хангасан ажиллаж байгаа талаар мэдээллээ.