Баяр наадмын өдрүүдэд бөхийн цол олгохгүй

Баяр, наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд уг хуулийг бүхэлд нь шинэчилж байгаа юм. 2003 оноос хойш баяр наадмыг хуулиар зохицуулж ирсэн. Өмнө нь Засгийн газрын баталсан дүрэм журмаар зохицуулж байсан. Энэ удаад баяр наадмыг талцал хуваагдалгүй зохион байгуулах, эрх үүрэг, хариуцлага талаас нь  хуулийн шинэчлэлтийг оруулж ирсэн байна.

Бөхийн тухайд дөрвийн даваанаас дээш допингийн шинжилгээнд ордог байх зохицуулалт орсон байна. Мөн баяр наадмын өдрүүдэд цол олгохгүй. Өөрөөр хэлбэл тав болон түүнээс дээш давж, цолонд хүрсэн хүмүүст цол олгох батламжийг олгоно. Допинг илрээгүй тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цолыг олгохоор зохицуулахаар тусгажээ. Харин хурдан морины уралдаанд унаач хүүхдийн тухайд даатгал, эд хэрэглэгдэхүүнийг зохицуулж байгаа юм байна.  Хурдан морьдыг сэрвээний өндрөөр тооцож, бүртгэлийг боловсронгуй болгох, дээрээс нь уралдах адууг, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах, хүний оролцоогүйгээр буюу лазерын төхөөрөмжөөр сэрвээний өндрийг хэмжих юм байна. 

Тэгвэл сур, шагайн харвааны асуудалд хуульд орж ирж байгаа юм байна. Эхний найман байрт шалгарсан харваачдаас допингийн шинжилгээ авах хуулийн зохицуулалт орж иржээ.