Монгол хүүхдүүд илүүдэл жингээр Азид тэргүүлдэг 

Монгол хүүхдүүд илүүдэл жингийн асуудлаар Азидаа тэргүүлдэг байна. Уг асуудлаар дэлхий нийтэд жишиг болох үр дүнтэй ажлыг одоо хэр нь хэрэгжүүлж чадаагүй байгаа юм. Тэгвэл жингийн хяналт, хүүхдийн илүүдэл жинд хэрхэн хараа хяналт хандуулах шийдлийг хэлэлцэхээр “Илүүдэл жин ба таргалалтаас сэргийлэх нь” салбар дундын уулзалт боллоо.

Хүүхдийн хооллолт нь эцэг эх болон хүүхдийн сонголтоос хамаардаггүй, хоол хүнсний орчин ямар байгаатай холбоотой бөгөөд ихэвчлэн эрүүл бус өөх тос буюу ханасан тос, транс тос ихтэй хүнсний бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг байна. Эдгээр нь нь хадгалах хугацаа урт, амттай байдаг боловч хүний биед удаан хугацаанд сөрөг нөлөө үзүүлдэг байна.  Мөн хүүхдүүд  чихэрлэг ундаа маш их хэрэглэдэг энэ нь сахар болон сахар орлуулагч найрлага ихтэй байдаг. Тэгвэл үүнтэй холбоотой хууль зүйн орчинг сайжруулж, Засгийн газартай хамтран ажиллаж чихэрлэг ундаанд агуулагдах сахрын хэмжээнээс хамаарч ногдох татварыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүнд агуулагдсан эрүүл бус нэгдлүүдийн хэмжээг хүн бүхэнд ойлгогдохуйц байхаар бүтээгдэхүүний шошгонд байрлуулах зэргээр сэргийлэх арга хэмжээ авах боломжтой юм байна.

Өнөөг хүртэл эцэг эхчүүдийн дунд хүүхэд нь тарган байвал хоол нь сайн таарч байна, эрүүл байна гэсэн буруу ойлголт байсаар байгааг мэргэжилтнүүд хэлж байна. 

Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт хоол болон хөдөлгөөний бүлэг байдаг байна. Гэсэн хэдий ч сурагчдад хангалттай мэдээлэл төдийлөн өгч чаддаггүй байна.