Монгол улсын энхийг сахиулагчид олон улсад өндрөөр үнэлэгддэг ч дотооддоо төдийлөн үнэлэгдэж чадахгүй байна

Манай улс анх 2002 оноос НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцож эхэлжээ. Өнөөдрийн байдлаар дээрх үйл ажиллагаануудад давхардсан тоогоор нийтдээ 20 мянга гаруй энхийг сахиулагчийг илгээгээд байна. Олон улсын тавцанд Монгол улсын энхийг сахиулагчид өндрөөр үнэлэгддэг ч дотооддоо төдийлөн үнэлэгдэж чадахгүй байна.

Гагцхүү энхийг сахиулагчдын ур чадвар, дотоод нөөц боломж, туршлагын талаар дотооддоо үнэлэгдэж чадахгүй байгааг шүүмжлэх хүмүүс олон бий. Тэр дундаа эмэгтэй энхийг сахиулагчдын ур чадвар дэлхийд эхний 10-т багтаж байгаа юм.

1990 онд дэлхий нийтээр олон улсын харилцаанд шилжилтийн үе таарч мөргөлдөөн тасрахгүй, хаа сайгүй энхийг сахиулах ажиллагааны хэрэгцээ нэмэгдсэн байсан. Улс орнууд цэргийн бодлогодоо энхийг сахиулах үйл хэргийг номлолын хэмжээнд хүртэл авч үзэн тусгаж байсан үе гэдгийг судлаач хэлж байна. Монгол цэрэг аливаа аюул тулгарвал бэлэн байдал, туршлага хангалттай түвшинд бэлтгэгдсэн байна. Цэргийн анги, байгууллагын бүрэлдэхүүний 15-20 хувь нь Иракт үүрэг гүйцэтгэсэн нь тэдний хэлний мэдлэг, сахилга, зохион байгуулалт дээшилж, эрсдэлийг үнэлэх, өрсөлдөх чадвар сууж, бэрхшээлийг даван туулах сэтгэл зүйн чадавхтай болсон. Тиймдээ ч энхийг сахиулагчдын үнэлэмж, олон нийтэд таниулахад анхаарах хэрэгтэй байгаа юм.

Энхийг сахиулах ажиллагаанд бид оролцоод 20 жил болж байна. НҮБ-ын аюулгүй зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд оролцохоос хэд хэдэн удаа буцсан байдаг. Энэ нь бэлтгэгдсэн хүний нөөцгүй учраас буцдаг байна. Тиймээс энэ чиглэлд ч бодлогын түвшинд анхаарч ажиллах шаардлага үүсжээ.