Турк улсын эрх баригчид Финланд, Шведтэй НАТО-д элсэх асуудлаар хэлэлцээ хийхээс татгалзжээ

Финланд, Шведтэй гурван талын хэлэлцээ хийх НАТО-гийн саналыг турк улс хүлээж аваагүй тухай “Ройтерс” агентлаг эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Дээрх хэлэлцээг Финланд, Швед улс НАТО-д элсэх шийдвэр гаргасны дараа үүссэн маргааныг шийдвэрлэх зорилгоор явуулахаар төлөвлөж байжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, уулзалтыг пүрэв гарагт хийхээр төлөвлөсөн ч цуцлагдсан байна.  “НАТО-гийн зуучлалтайгаар гурван талын уулзалт хийх нь эцсийн зорилт байсан, гэвч бид хүрч чадсангүй” гэж НАТО-ийн эвслийн өндөр албан тушаалын төлөөлөгч хэлжээ. Финланд, Швед улс НАТО-д элсэх хүсэлтээ 5-р сарын 18-нд албан ёсоор өгсөн юм. Хоёр улсын хүсэлтийг хэлэлцэх үйл явцыг эхлүүлэхэд Анкара хориг тавиад байна. Мөн Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тус улсад хориглосон Курдын ажилчны намтай холбоотой улс орнуудыг эвсэлд элсүүлэхийг дэмжихгүй гэж мэдэгдсэн юм.