“Жуулчин цагдаа” хөтөлбөрт 160 орчим сая төгрөгийг зарцуулна

Монгол улсын аялал жуулчлалын салбарыг дэмжих, гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангахад жуулчин цагдаа гол үүрэг гүйцэтгэдэг. Сүүлийн хоёр жил цар тахлаас үүдэн хэрэгжээгүй. Энэ удаад гадаад хэлний мэдлэгтэй 300 гаруй оюутнууд 8-р сарын 15 хүртэл ажиллана.

Жуулчин цагдааг ажиллуулж эхэлснээр Улаанбаатар хот болон орон нутагт аялал жуулчлалаар ирж байгаа гадаадын иргэд, жуулчид өөрийн хэрэгцээт мэдээлэл, дэмжлэг туслалцаа, зөвлөгөө авах юм. Мөн  аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой газар, үйлчилгээний байршлын талаарх шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай авах ач холбогдолтой гэдгийг оюутнууд хэлж байна. Оюутнууд цагийн 5500 төгрөгөөр ажиллаж байгаа юм.

Жуулчид гэмт хэрэгт өртөж, хохирсон тохиолдлууд буурахгүй байгаа юм. 2020 онд 11 улсын 53 иргэн хулгай, дээрэм, залилангийн хадлагад өртжээ. Улс орноор нь авч үзвэл БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улсын иргэд ихэнх хувийг эзэлсэн байна. Тиймээс жуулчин цагдаа дээрх зөрчлийг гаргахгүй байхад хамгийн их нөлөө үзүүлэх юм. “Жуулчин цагдаа” хөтөлбөрт 160 орчим сая төгрөгийг зарцуулах юм байна.