Энэ жил зөвхөн ААН-д хүнсний үйлдвэрлэлийн эрх өгнө

Наадмын бэлтгэл ажил ид өрнөж байгаа энэ үед  наадмын талбайд үйл ажиллагаа явуулах худалдаа, үйлчилгээ болон хоол үйлдвэрлэлийн эрхийг өгөх ажил эхэлж байна. Энэ жил хүнсний аюулгүй байдал сөхөгдсөн олон асуудлууд гарсан тул наадмын талбай дээр хийгдэх хүнсний үйлдвэрлэлийн эрхийг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд өгөхөөр болжээ.

Энэ жилийн баяр наадмын талбайд хийгдэх үйлчилгээнүүдийн эрхийг цахимаар олгож байна. Үйл ажиллагааны эрхийг аж ахуй нэгжүүдэд өгөх болсны учир нь ямар нэгэн эрүүл ахуйн шаардлага хангаагүй болон бусад зөрчлийн асуудлуудыг гаргасан тохиолдолд байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна.

Иргэдийн хувьд наадмын өдрүүдэд үйлчилгээ авахдаа зөрчлийн шинж чанартай тохиолдолтой таарсан бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 7012 8012  утсаар дуудлага мэдээллийг өгөх боломжтой.