Цемент хоёр дахин нэмэгдсэн үнээр борлуулагдаж байна

Монгол улсад бүтээн байгуулалтын улирал богинохон байдаг. Гэтэл барилгын улирлын оргил цаг гэж нэрлэгддэг энэ үед цемент авахын тулд аж ахуйн нэгжүүд цементийн үйлдвэрт 10 гаруй хоног дугаарлаж байна. Тэгвэл албаныхан “Тээврийн асуудал, үйлдвэрлэгч компаниудын техник асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэж байгаа тул цементийн хомсдол болон үнийн асуудал хэвийн болно” гэж хэлж байна.

Дотоодын цементийн хэрэгцээг хангах ажлыг эрчимжүүлж, цементийн тээвэрлэлтийг нэмэгдүүлэх үүднээс “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс цемент үйлдвэрлэгч МАК, Монцемент компаниудыг тодорхой тооны вагоноор нэмж ханган, тээвэрлэлтийг тасралтгүй, саадгүй гүйцэтгэж байна гэсэн юм. Гэвч нөхцөл байдал ямар байгааг ААН болон албаны төлөөлөл тайлбарлалаа.

Дотоодын цементийн үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадвал өөрийн орны хэрэгцээг бүрэн хангахаас гадна, экспортоор гаднын орнууд ч гаргах боломжтой гэж салбарын төлөөллүүд хэлж байна.