Баяр наадмын өдрүүдэд хуушуур, хорхог болон архи, спиртийн төрлийн хэрэглээ нэмэгдэж, нойр булчирхайн цочмог үрэвсэлд хүргэдэг

Улсын хэмжээнд нойр булчирхайн өвчлөл сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байна. Тэр тусмаа баяр наадмын өдрүүдэд нойр булчирхайн цочмог үрэвслээс үүдэж эмнэлгүүдийн ачаалал ихэсдэг байна. Баяр наадмын өдрүүдэд хуушуур, хорхог болон архи, спиртийн төрлийн зүйлийг голчлон хэрэглэдэг нь нойр булчирхайн цочмог үрэвсэлд хүргэж цаашлаад үхэлд хүргэх аюултай байдаг байна.

Архи, өөх тостой шарсан хуурсан хоол хэтрүүлэн хэрэглэх үед нойр булчирхайн ферментүүдийн ялгаралт хэт идэвхжиж, өөрийн эд эсийг хайлуулаад зогсохгүй эргэн тойрны эд эрхтэнг үрэвсэл, үхжилд хүргэдэг байна. Нойр булчирхайн цочмог үрэвсэл оношоор хэвтэн эмчлүүлэгчдийн дийлэнх нь хорхог боодог, шарсан хуурсан мах, шорлог, гэдэс дотор зэрэг өөх тос ихтэй хоолыг архи спиртийн төрлийн ундаагаар даруулж хэрэглэсэн гэсэн өгүүлэмжтэй байдаг байна.

Нойр булчирхай нь  бидний бие дэх хоолыг боловсруулж, шингээдэг эрхтэн юм. Тус эрхтэн хоол ундны зүй бус хэрэглээнээс үүдэж өвчилдөг. Тэгвэл уламжлалт анагаах ухаанд хоолны зохилдлогооны талаар ийнхүү тайлбарладаг байна.

2020 оны эхний хагас жилийн байдлаар УНТЭ-ийн ерөнхий мэс заслын клиник, эрчимт эмчилгээний тасагт нийт 69 өвчтөн нойр булчирхайн цочмог үрэвсэл оношоор эмчлэгдэж, гурван өвчтөн нас баржээ. Үүнээс баяр наадмын үеэр буюу долоодугаар сард хоёр хүн нь нас барсан  байна.