В.Путин: НАТО Швед, Финланд улсуудад дэд бүтцээ байгуулж, цэргээ байршуулбал ОХУ хатуу хариу арга хэмжээ авна

Хэрвээ НАТО Финланд, Швед улсуудын нутаг дэвсгэрт цэргээ байрлуулж, зэр зэвсгийн баазаа байгуулбал “хариу арга хэмжээ” авахаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр мэдэгджээ. Тэрбээр өнгөрөгч лхагва гарагт Туркменистан улсад болж байгаа Каспийн тэнгисийн орнуудын удирдагчдын уулзалтад оролцох үеэрээ дээрх дээрх мэдэгдлийг хийсэн байна. 

Мадрид хотод мягмар гарагт эхэлсэн НАТО-гийн дээд хэмжээний чуулганы үеэр Турк улс Финланд, Швед улсуудыг гишүүнээр элсүүлэхэд тавиад байсан хоригоо цуцлахаар тохиролцсон юм. Ингэснээр Умард Европын хоёр улс НАТО-гийн гишүүн болох нь баталгаатай болсон төдийгүй ойрын хугацаанд гишүүнчлэлийн бүртгэлийн ажил явагдана гэж шинжээчид үзэж байна. Өчигдөр Путин хэлэхдээ “Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаа нь төлөвлөгөөнийхөө дагуу хэрэгжиж байгаа, хэзээ дуусах талаар хугацаа товлох шаардлагагүй” хэмээн мэдэгджээ.

Шинжээчдийн мэдээлж буйгаар Финланд, Швед улсууд ирэх 9-р гэхэд Умард Атлантын эвсэл буюу НАТО-д албан ёсоор гишүүнээр элсэх боломжтой гэж үзэж байна.