“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор жилд 50 сая тонн нүүрс экспортлох боломжтой

“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор жилд 50 сая тонн нүүрс экспортлох боломжтой

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой өртөөнд “Тавантолгой-гашуун сухайт” чиглэлийн хүнд даацын  төмөр замын нээлт баасан гарагт болсон.  Тус төмөр зам ашиглалтад орсноор манай улс жилдээ 30-50 сая тонн коксжих нүүрс  болоод эрчим хүчний нүүрс  экспортод гаргах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Манай улсын хувьд одоогоор хөрш улсуудтай  нийт 7  боомтоор дамжуулан экспорт хийж байна. Эдгээрээс Эрээн цав-Соловьевск, Сүхбаатар-Наушки, Эрээн-Замын үүд боомтоор төмөр замын бүх төрлийн ачааг тээвэрлэж байна. Тэгвэл Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Баян-овоо сумдын нутаг дэвсгэрээр нийт 240 км үргэлжилж, Цогтцэций, Гашуунсухайт суурьшлын бүс болон 2 өртөө, 6 зөрлөгийн барилга байгууламжаас таван толгой гашуун сухайт чиглэлийн төмөр зам бүрдэж байна. Мөн хагас автомат хориглолтой уулзваргүй жилд 50 сая тонн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай.өнгөрсөн хугацаанд манай улс 2019 онд 36 сая тонн нүүрс экспортолж байсан бол цар тахлын хоёр жилд энэ хэмжээ буурсан. 2021 онд 15,9 тонн нүүрс экспортолж байсан байна. Таван-толгой-гашуун сухайт чиглэлийн төмөр зам нь 233,6 км үргэлжлэх гол замтай, жилд 30-50 сая тонн эрчим хүчний, коксжих нүүрс экспортлох хүчин чадалтай. Тус төмөр замаар БНХАУ-руу нүүрс Тавантолгой уурхайгаас ганц мод боомт хүртэл 47 ам.доллароос 12 ам.доллар болж, тонн тутамд 3,8 дахин буурч улсын төсөвт жилд 44 сая ам.долларын татвар төвлөрүүлнэ. Мөн нүүрсний экспортыг 2 дахин өсгөх тооцоо байна.

Таван толгой Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад 5000 гаруй ажилчин оролцжээ. 10 гаруй  жил бүтээн байгуулалт нь гацсаны эцэст ашиглалтад тус төмөр зам орсноор 2000 орчим ажлын байр шинээр бий болно. Мөн Тавантолгойн бүлэг ордын уурхайнуудын олборлолт 2-3 дахин нэмэгдэнэ.