Улсын хэмжээнд 8-р сарын 29-ний өдрийн байдлаар АИ-92 авто бензин 25 хоногийн, хэвийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд 8-р сарын 29-ний өдрийн байдлаар АИ-92 авто бензин 34 орчим тонн буюу 25 хоногийн нөөцтэй байна гэж УУХҮЯ-наас мэдээлсэн. Тэгвэл зарим ШТС-ууд АИ-92 авто бензин олгохгүй байгаа бөгөөд нийслэлийн захын хороололд бензин олдохгүй байгаа асуудал цөөнгүй байна.

Тэгвэл “АИ-92 авто бензин хэвийн нөөцтэй байна. Шатахуун түгээх зарим компаниуд дотоод санхүүгийн нөхцөл байдал болон засвар үйлчилгээ, тээвэрлэлтээс үүдэж бензин саатсан нөхцөл байдалтай байх магадлалтай” гэж УУХҮЯ-аас хэлсэн байна.

Уул уурхай хүнд үйлдвэрийн яам энэ оныг дуустал шатахууны үнэ нэмэгдэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдээд байгаа. Харин  иргэдийн зүгээс шатахууны үнийг ийнхүү хэт барьж байгаа нь хомстолд хүргэх эрсдэлтэй гэж үзэж байна.