Хөгжмийн бүх төрлийн урсгалаар тоглох чадвартай шинэхэн поп оркестр Монголын хөгжмийн урлагт цоо шинэ салхи сэвэлзүүлэн гарч ирж байна. Шинэ поп оркестр манай улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн нэгээхэн хэсэг болж дэлхийд гарах хэтийн зорилго тавьжээ.
Монголын урлагийн мэргэжлийн байгууллага болох УДБЭТ симфони найрал хөгжим дуурь, балетийг хослуулан үндэсний болон сонгодог урлагийн бүтээлийг тоглодог. Харин Улсын Филармонийн симфони оркестр дан хөгжмийн бүтээл тоглодог гэх мэтчилэн дор бүрнээ өөр өөрсдийн онцлогтой ажилладаг. Харин шинээр гарч ирж байгаа мэргэжлийн поп оркестрын хувьд хөгжмийн бүх урсгалаар уран бүтээлээ тоглоно гэдгээрээ онцлогтой байна.
Поп оркестрийг үүсгэн байгуулахдаа дугаралтын техникийн асуудлыг дэлхийн стандартад нийцүүлэн шийдвэрлэжээ. Цаашид Монгол үндэсний онцлогийг шингээсэн уран бүтээлээр урын сангаа арвижуулж, Монголын орчин үеийн мэргэжлийн оркестр буюу найрал хөгжмийг дэлхийд таниулан тамгалах зорилт тавьжээ. Харин дэлхийд гарах хэмжээний уран бүтээл туурвихад төрийн дэмжлэг чухал нөлөөтэй гэдгийг “Анир” поп оркестрын үүсгэн байгуулагч онцолж байсан юм.