Манай улсын өргөн хэрэглээний барааны үнэ өндөр хөгжилтэй орны барааны үнэтэй ижил байна

Цар тахал гарснаас хойших өнгөрсөн хугацаанд өргөн хэрэглээний барааны үнэ өссөн. Хэрэгцээний бүтэгдэхүүнээ авахын тулд иргэд халааснаасаа төлсөөр байгаа ч бидний цалин нэг төгрөгөөр ч нэмэгдээгүй байгааг иргэд хэлсээр байна. Мөн үнийн өсөлт орлого багатай иргэдэд хамгийн хүнд тусаж байгааг хэлж байгаа юм.

Үнийн өсөлтийн хувьд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад огцом өссөн байгааг албаны эх сурвалж хэлж байна. Мөн бараа бүтээгдэхүүний үнэ долоо хоногоор нэмэгдэж байна. Мөн ийм үед иргэдийн цалин хөлс, орлогыг инфляцтай уялдуулж нэмэгдүүлэх хэрэгтэй. Гэвч цалин хөлс нэмэгдээгүй байхад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ гадаадын өндөр хөгжилтэй орны бараа бүтээгдэхүүний үнэтэй дүйцэхүйц өндөр болсон байна. 

Харин манай улсын өргөн хэрэглээний бараа бүтэгдэхүүний үнийн өсөлт гадаад улсын барааны үнэтэй дүйцсэнийг гадаадад амьдарч буй иргэн хэлж байна.  Тодруулбал цагийн 15 долларын ажлын хөлс авдаг АНУ-ын Пинсэлван мужийн бараа бүтэгдэхүүний үнэ манай улстай дүйцэж байна гэсэн байна.

Бараа бүтэгдэхүүний үнэ энэ эрчээрээ өссөөр байвал амьдралын наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй иргэд олширсоор байна.