Нийслэлийн орох, гарах товчоод өчигдрөөс эхлэн цахим системд холбогдлоо

Нийслэлийн орох, гарах товчоод өчигдрөөс эхлэн цахим системд холбогдож эхэллээ. Ингэснээр жолоочид бэлэн мөнгөөр төлбөр төлөх шаардлагагүй болсон байна. Мөн товчоодоор үзлэг оношилгоонд ороогүй,торгууль татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй.

Мөн үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийн жолоочийн бичиг баримтыг хураан авч зөрчлөө арилгасны дараа хөдөлгөөнд оролцох зөвшөөрлийг олгоно. Ингэснээр нийслэлд гарч болзошгүй авто ослын тоог бууруулахад тодорхой хэмжээнд нөлөөлөх талаар албаныхан мэдээлж байна.

Харин нийслэлээс орон нутаг руу гарч буй тээврийн хэрэгсэл товчоогоор гарахдаа бэлэн мөнгөөр төлбөр төлөх шаардлагагүйгээр шууд нэвтрэх бөгөөд тусгай камер болон RFID технологи ашиглан бүртгэж, нэхэмжлэхийг илгээнэ.

Харин торгууль татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг энэ долоо хоногтоо сануулга өгөөд нийсэл рүү нэвтрүүлнэ. Цаашид зөрчлөө арилгаагүй тохиолдолд 50 хүртэлх нэгжээр торгох арга хэмжээг авна гэдгийг холбогдох байгууллагаас мэдэгдлээ.