Сурагчдын эсрэг хүчирхийлэл үйлдэгчдийн 15 хувийг сургуулийн багш нар эзэлж байна

Хүний эрхийн үндэсний комиссоос хийсэн судалгаагаар сургуулийн орчинд хүүхдийн эрхийг зөрчиж, хүчирхийлэл үйлддэг гол этгээдээр дээд ангийн хүүхдүүд 47.6 хувийг эзэлсэн бол багш нар 15 хувийг эзэлжээ. Сургуулийн орчин дахь дээрэлхэлд, гадуурхалтыг зөвхөн хүүхдүүд хоорондоо бус багш сурган хүмүүжүүлэгч нар ч үйлддэг болохыг зарим эцэг эх, сурагчдын төлөөлөл хэлж байна.

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл  нь санаатай эсвэл санамсаргүйгээр хүүхдийн амь нас эрүүл мэнд бие махбод, сэтгэл санааны дарамт учруулахыг хэлдэг байна. Нийслэл, болон хөдөө орон нутгийн 4000 гаруй сурагчдын дунд хийсэн судалгаагаар 38.3 хувь нь сургуулийн орчинд гадуурхалт дээрэлхэлтэд өртдөг гэсэн байна. Сурагчдад багш нарын санаатай болон санамсаргүй хийсэн үйлдлүүд ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд сэтгэлзүйн хүнд хохирол учруулдаг байна.

Харин сурагчид хэлэхдээ зарим багш нар санаатай болон санамсаргүй байдлаар царай зүс,гадаад төрхөөр  нь шоглон  дуудаж, гар хүрэх ч үйлдэл гаргадаг байна.

Хэрэв ЕБС-ын сургуулийн багш нар сурагчидтай  зүй зохисгүй харьцвал сургуулийн удирдлагын  ёс зүйн хурлаар хэлэлцэж дүгнэлт гаргадаг байна. Сургууль бол хүүхдүүдийн хоёр дахь гэр болдог учраас суралцах орчин нөхцөл нь хүүхдийг ямар нэгэн айх аюулгүй сурч боловсрох эрхийг нь хангасан байх ёстой гэж эцэг эхчүүдийн төлөөлөл хэлсэн юм. Дээрх судалгаанаас үзэхэд зарим багш ажилчид хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа нь олон эх сурвалжаар нотлогджээ.