Хүүхдүүдийн урлагийн боловсролыг тэлэх, урлагийн мэдрэмжтэй болгох зорилгоор Эрдэнэт хотын Хүүхэд Залуучуудын театрын уран бүтээлчид “Тангарагт Хаан” хүүхдийн жүжгээ Хөвсгөл аймагт тоглож байна. Хүүхдэд бага наснаас нь урлагийн боловсрол олгох нь тэднийг хувь хүний хувьд төлөвшиж хөгжихөд нь чухал нөлөө үзүүлдэг гэдгийг уран бүтээлчид хэлж байна.
“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд улсын хэмжээнд бүхий л урлаг, соёлын байгууллагууд үйл ажиллагаагаа идэвхижүүлж соёлын хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм. Эрдэнэт хотын Хүүхэд Залуучуудын театрын уран бүтээлчид “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын шагналт “Тангарагт Хаан” хүүхдийн драмын жүжгийг орон нутгуудад тоглож байна.
Урлаг, соёлын бүтээлч үйл ажиллагаанд хүүхдийн оролцоог дэмжснээр эерэг сэтгэлгээг өдөөж, хүүхдийг зөв төлөвшүүлэх боломжтой гэж сэтгэл судлаачид үздэг. “Тангарагт Хаан” хүүхдийн жүжиг Булган, Улаанбаатар хотод тоглогдох юм байна.