Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх анхан шатны нэгж болох Хамтарсан багийн чуулган өчигдөр Төрийн ордонд болсон байна. Хамтарсан багууд нь бие даасан төсөв мөнгөгүйгээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэж байна. Иймд олон талт хамтын ажиллагааг бэхжүүлж, орон нутгийн сан хамтарсан багт төсөв олгодог болох шаардлагатай байгаа юм байна.
Манай улсад хүчирхийллийн улмаас жил бүр 5000 орчим иргэнийг шүүхийн шийдвэрээр баривчилдаг. Гэвч гэр бүл дотор болж буй олон асуудлыг зөвхөн захиргааны аргаар болон эцэг эх байх эрхийг хасах нь тохиромжтой шийдвэр биш гэж үзэж байна.
Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг анхан шатны нэгж Хамтарсан багууд гэр бүлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн 2017 оноос хойш бие даасан төсөвгүй ажиллаж байсан. Иймд ХЗДХЯ болоод ХНХ-ын яамны төсвөөс хамтарсан багуудад мөнгө хуваарилдаг байсан ч ирэх оны төсөвт энэ зардал танагдаж орж ирсэн.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд шууд баривчлах арга хэмжээг авдаг. Гэвч тухайн иргэн эргэн суллагдаж гэр бүлийн хүчирхийлэл улам даамжрах эрсдэлтэй болдог. Иймд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх эрсдэл бүхий айл өрхөд хүрч ажилладаг хамтарсан багт ажиллах нөхцөлийг бий болгож орон нутгийн төсвөөс санхүүжилтийг олгодог болох шаардлагатай байна.