Италийн эрдэмтэн Франчeска Лүгли, Грациано Капитини нар Монголчуудын өвөлжөө, хаваржааг 17 жил судалжээ

Италийн эрдэмтэн Франчeска Лүгли, Грациано Капитини нар Монголчуудын нүүдлийн соёл иргэншил, өвөлжөө, хаваржааг 17 жил судалсан байна. Тэдний судалгааны үр дүнг хэлэлцэх Олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-д зохион байгуулагдлаа. Италийн эрдэмтэд МУ-ын хөдөө нутагт хээрийн шинжилгээ хийж, малчдын нүүдэл, өвөлжөө бууц, малын бэлчээр, нохой, Монгол гэрийг Этноархеологоор нарийвчлан судалсан байна.

Италийн Этноархеологийн холбооны тэргүүн Франчeска Лүгли           

"Энэ юунд хэрэгтэй вэ гэхлээр, Монголын нүүдэлчин соёл, малчдын амьдралыг судлах нь өнгөрсөнд ямар байсан, одоо ямар байгаа вэ? Ирээдүйд ямар эрсдэлүүдээс бид нар хамгаалж болох вэ? Маш олон хүчин зүйлүүд өнөөдрийн нийгэмд байгаа. Дэлхийд ганц энэ соёл уламжлал, ёс заншлыг хадгалахын тулд бид нар ирээдүйд юу хийх ёстой вэ гэдгийг бусдад хүргэхийг хичээж байна."

Уг олон улсын эрдэм шинжилгээний хурал нь бусад улсын эрдэмтдийг Монголын нүүдлийн соёл иргэншлийн судалгаанд татан оруулах томоохон ажлын эхлэл болно гэдгийг судлаачид онцоллоо.