Т.Доржханд 6.5 сая тонн нүүрсний хулгай гарсан байх магадлалтай

Авлигатай тэмцэх газраас нүүрсний хэрэгтэй холбогдуулан өнгөрсөн лхагва гарагт нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн байна. Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт нэр бүхий УИХ-ын гишүүд нийт 6.5 сая тонн нүүрс “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компаниас алдагдсан байх магадлалтай гэж мэдэгдлээ.

Эрдэнэс Тавантолгой ХК-д онц байдал тогтоож Засгийн газрын тэргүүний зүгээс нүүрсний бүлэглэлтэй тэмцэнэ гэж мэдэгдсэн. Тэгвэл өнгөрсөн лхагва гарагт Авлигатай тэмцэх газраас Тавантолгой Төмөр зам компанитай холбогдуулан нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн байна.

Эрдэнэс Тавантолгой ХК-аас олборлосон нүүрс хийгээд БНХАУ-руу экспортолсон нүүрсний хэмжээ зөрүүтэй байгаа нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын Гаалийн мэдээлэл болон Өмнөд Хөршийн Гаалийн мэдээлэл хоорондоо зөрдөг. Тэгвэл энэхүү зөрүүтэй тоо нь 6.5 сая тонн-д хүрсэн байх магадлалтай байгаа байна.

Нүүрсний бүлэглэлтэй улс төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон, нүүрс тээвэрлэлтийг 30 км газарт 400 ам.доллароор тээвэрлэсэн зэрэг мэдээллүүд байна.