Монголын Уран зургийн галерей “Хөгжимтэй зураг” хөтөлбөр хэрэгжүүлж байна

Монголын уран зургийн галерей “Хөгжимтэй зураг” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөр нь уран зургийг хөгжимтэй хослуулан, сонсгол, хараа, үнэр зэрэг хүртэхүйгээр дамжуулан тухайн хүний дотоод “БИ”-д чиглэдэг гэдгээрээ онцлог юм байна.

Уран зургийг харж, хөгжмийг сонсож мэдэрдэг. Тэгвэл энэ хоёр урлагийг хослуулсан “Хөгжимтэй зураг” хөтөлбөрийг Монголын Уран зургийн галерей 2019 оноос хэрэгжүүлж эхэлжээ.

Хар хөшгөөр тусгаарлаж тусгайлан бэлдсэн өрөөнд гурван зураг байрлуулсан байна. Өрөөний орчин харанхуй бөгөөд зөвхөн уран зураг руу л гэрэл тусгажээ. Үзэгч өрөөнд уран зургийн өөдөөс харж суун 3-5 минутын хугацаанд мэргэжлийн судлаачдын зөвлөсөн хөгжмийг сонсдог байна. Ингэснээр хүн тухайн уран зургийг илүү бодитоор мэдрэх, өөрийгөө дотроосоо сонсох, ярилцах боломжийг олгодог байна.

Хөгжимтэй зураг нь урлагийн сэтгэл засалд тооцогддог бөгөөд Монголын Уран зургийн галерейн урлагийн боловсролын үндсэн хөтөлбөрүүдийн нэг нь байна.

"Хөгжимтэй зураг" урлагийн боловсролын хөтөлбөрт долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад хамрагдах боломжтой юм байна. Харин “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд 11-р сарыг дуустал өдөр бүр явагдах юм байна.