БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд АНУ-ын холбогдох албаны сайдтай уулзахад бэлэн

БНХАУын Батлан хамгаалахын сайд энэ долоо хоногт Камбож улсад зохион байгуулагдах бүс нутгийн аюулгүй байдлын форумын үеэр АНУ-ын Батлан хамгаалахын сайдтай биечлэн уулзахад бэлэн байгаа талаараа мэдэгдсэн байна. БНХАУ-ЫН Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ, Нэгдсэн улсын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар Зүүн Өмнөд Азийн орнуудын уг форумд оролцохоо өмнө нь мэдэгдэж байсан юм.

Ням гарагт Вэй Фэнхэ “Хятад улс АНУ-тай бүхий л салбарт үргэлж нээлттэй, идэвхтэй байр сууриас ханддаг. Иймд талуудын уулзалт болоход татгалзах зүйлгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Энэ оны 8-р сард АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга асан Ненси Пелоси Тайваньд айлчилсантай холбогдуулан Хятадын Батлан хамгаалах яам урьд өмнө нь зохион байгуулж байгаагүй өргөн хүрээг хамарсан цэргийн бэлтгэл сургуулилалтыг Тайванийн арлын ойролцоо явуулсан байна. Тухайн үйл явдлаас хойш талууд харилцан нэг нэгнээ өдөөн хатгасан мэдэгдэл хийсэн юм. Мөн АНУ-ын Сенатын танхимд Жо Байдены Ардчилсан нам шийдвэр гаргах түвшинд Засгийн эрхийг барих болсон нь Хятад улсын эрх баригчдыг буулт хийхэд хүргэж байна” гэж шинжээчид үзжээ.

Өнгөрсөн долоо хоногт Индонезид болсон “Их хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар төрийн тэргүүний хувиар анх удаа нүүр тулж уулзсан юм.