Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн нэрээр нэрлэгдсэн сангийн нээлт өнөөдөр боллоо. Сангийн нээлтийн үеэр их зохиолчийн уран бүтээлүүдийн гар бичмэлүүд, амьд ахуйдаа хэрэглэж байсан эд, зүйлсийн үзэсгэлэнг дэлгэжээ.
Би...
Цаг тооны үргэлжлэл
Цагаан сүүний ургамал хэмээн Ардын уран зохиолч Бавуугийн лхагвасүрэн агсан шүлэглэсэн байдаг.
Өнөөдөр их зохиолчын мэндэлсэн өдөрийг тохиолдуулан гэр бүл, төрөл төрөгсөд нь түүний нэрэмжит сангийн нээлтийг хийлээ. “Бавуугийн Лхагвасүрэн” сан түүний уран бүтээлийг олон улсад сурталчлан таниулж, соён гэгээрүүлэх, оюуны өвийг түгээх зорилготой ажиллах юм байна.
Тэрээр Монголын соёл урлаг, түүн дотор утга зохиолын салбарт үнэлэшгүй хувь нэмэр үлдээсэн хэмээн эрдэмтэн, судлаачид тэмдэглэсэн байдаг юм.
Сангийн нээлтийн үйл ажиллагаа Дүрслэх урлагийн музейд боллоо. Нээлтийн хүрээнд Бавуугийн Лхагвасүрэн агсаны гар бичмэл, уран бүтээл, эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг үзэсгэлэнд дэлгэжээ. Үзэсгэлэн 12-р сарын 2-ныг дуустал үргэлжилнэ.